ehurungu.mn

2025 оны олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хандлага

blog

Орон сууцны үнэ өссөөр байна

Статистикийн үндэсний хорооноос гаргасан мэдээллээс харахад орон сууцны үнийн индекс 2025 оны 3-р сард өмнөх сараас 1.6%, өмнөх оны мөн үеэс 23.4%-иар өссөн байна (Зураг 1).

Зураг 1. Орон сууцны үнийн индекс

Хуучин орон сууцны үнийн өөрчлөлтийг жилээр авч үзвэл 3-р сард 17.4%-иар, шинэ орон сууцны үнэ 11.2%-иар Улаанбаатар хотын 6 дүүрэгт тус тус өссөн байна(Зураг 2).

Зураг 2. Улаанбаатар хотын орон сууцны үнийн өөрчлөлт

Улаанбаатар хотын Шинэ орон сууцны дундаж үнэ болон Хуучин орон сууцны дундаж үнэ 1мкв нь ижил буюу 4.48 сая төгрөг байна. Шинэ орон сууцны дундаж үнэ 2024 оны 11 сар хүртэл өсөж 1мкв нь 4.68 сая төгрөгт хүрсэн ба 2025 оны 2 сар хүртэл буурч 4.4 сая хүрээд байсан бол 3-р сард өсөж 4.48 саяд хүрч өсөх хандлага ажиглагдаж байна. Харин хуучин орон сууцны хувьд өсөлтийн трендээ түрүү оны 8 сараас хойш хадгалж байсан ч өсөлт бага зэрэг саарах хандлага 3 сард ажиглагдав (Зураг 3).


Зураг 3. Улаанбаатар хотын орон сууцны дундаж үнэ

5 хүртэлх үл хөдлөх хөрөнгө харьцуулалт хийх боломжтой