2025 оны олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хандлага
Статистикийн үндэсний хорооноос гаргасан мэдээллээс харахад орон сууцны үнийн индекс 2025 оны 3-р сард өмнөх сараас 1.6%, өмнөх оны мөн үеэс 23.4%-иар өссөн байна
Статистикийн үндэсний хорооноос гаргасан мэдээллээс харахад орон сууцны үнийн индекс 2025 оны 3-р сард өмнөх сараас 1.6%, өмнөх оны мөн үеэс 23.4%-иар өссөн байна
2025 онд дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд дараах чиг хандлагууд ажиглагдаж байна:
Нийлүүлэлт багасч байна
Үл хөдлөх хөрөнгийн шинэ бүтээн байгуулалт эрс буурч, нийлүүлэлтийн хомсдол үүсч байна (www.us.jll.com).
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сэргэлт
Үл хөдлөх хөрөнгийн арилжааны зорилготой худалдан авалтын гүйлгээ зах зээлд илүү их хийгдэж, хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамж сайжирч байна. Эдийн засгийн өсөлт, салбарын суурь хүчин зүйлс нь энэхүү сэргэлтийг 2025 онд үргэлжлүүлэх нөхцлийг бий болгож байна (www.us.jll.com).
АНУ-ын орон сууцны зах зээлийн төлөв
АНУ-ын орон сууцны үнэ 2025 онд 3%-иар өсөх төлөвтэй байна. Өндөр болон урт хугацаатай зээлийн хүү орон сууцны зах зээлд хүндрэл үүсэхийг илэрхийлж байгаа бөгөөд орон сууц худалдан авах чадвар болон зах зээлийн идэвхид нөлөөлөх магадлалтай байна (www.jpmorgan.com).
Хөрөнгө оруулалтын чиг хандлагууд
Хөрөнгө оруулагчид зочид буудал, орон сууцны хөгжүүлэлт, оюутны байр, дата төв зэрэг салбарт төвлөрч байна. Логистик, эрүүл мэндийн салбарууд нь мөн томоохон өсөлттэй байх төлөвтэй. Харин оффисын барилгууд нь эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас хөрөнгө оруулалтын хувьд эрсдэлтэй байхаар байна (cincodias.elpais.com).
Зах зээлийн хөрвөх чадвар
Бодлогын хүүгийн бууралтаар зах зээлийн хөрвөх чадвар сайжирч, худалдан авагч, худалдагч нар үнэ тохирч, үр ашигтай харилцаа тогтоох боломжтой болж байна. Энэ хандлага нь 2025 онд үргэлжилнэ гэсэн давамгайлж байна (www.msci.com).
Технологийн нөлөө
Блокчейн технологи нь үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ боломжуудыг нээж, хөрөнгө оруулагчдад хамтын санхүүжилтийн хэлбэрээр хөрөнгө оруулах боломжийг олгож байна. Ингэснээр томоохон үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь худалдаж авахгүйгээр хөрөнгө оруулах боломж нэмэгдэж, зах зээлийн төвлөрлийг бууруулах магадлалтай (www.unread.today).
Байгаль орчинд ээлтэй шийдлүүд
Уур амьсгалын өөрчлөлт, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор 'ESG' (Environmental, Social, Governance) стандартыг үл хөдлөх хөрөнгийн салбарт өндөр шаардлагатайгаар мөрдүүлж эхэлжээ. Мөн цахилгаан ашиглалтыг бууруулах зорилгоор оффисийн талбайн хэмжээг багасгах хандлага нэмэгдэж байна (www.unread.today).
Ерөнхийдөө, 2025 онд дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол, хөрөнгө оруулалтын чиг хандлагын өөрчлөлт, арилжааны үл хөдлөх хөрөнгийн сэргэлт зэрэг онцлогуудыг дурдаж болохоор байна.
Монгол Улсын зах зээл
Монгол Улсын Засгийн газар 2025 онд ипотекийн зээлийн хүүг бууруулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн Улаанбаатар хотод орон сууцны үнэ өсөх хандлагатай байгаа нь зах зээлийн эрэлт өндөр байгааг, эрэлтийг дэмжсэн бодлогыг Засгийн газраас дэмжиж байгааг харуулж байгаа ба нөгөө талдаа инфляц мөнгөний нийлүүлэлт их байгаагаас өндөр байгааг мартаж болохгүй.
Эдгээр чиг хандлагууд нь дэлхийн болон Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинэ боломжуудыг нээж, хөрөнгө оруулагчдад шинэ эрсдэл, боломжуудыг бий болгож байна.
Мэдээ бэлтгэсэн: Б.Галмандах
Хотын зургаан дүүрэгт хуучин орон сууцны 1 м²-ын дундаж үнийн өөрчлөлтийг дүүрэг бүрт өсөлтийн хандлагатай байгаа ба дараах онцлох зүйлс ажиглагдаж байна.
Дүгнэлт:
Цаашид орон сууцны үнийн өсөлт нь тухайн дүүрэгт шинэ бүтээн байгуулалт, инфляци, зээлийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөх боломжтой ч 24 сарын үнийн ерөнхй хандлагыг харахад өсөх төлөвтэй байна.
Мэдээ бэлтгэсэн: Б.Галмандах
Хуучин орон сууцны 1 м²-ын дундаж үнэ сүүлийн жилүүүдэд тогтмол өссөөр байгаа нь Статистикийн үндэсний хорооны статистик мэдээллээс харагдаж байна.
Дүгнэлт: Хуучин орон сууцны 1 м²-ын үнэ тогтвортой өсөх хандлагатай байгаа бөгөөд үнийн өсөлт зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, макро эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч байгаа бололтой. Цаашид энэхүү өсөлт үргэлжлэх эсэх нь тухайн үеийн эдийн засгийн байдал, орон сууцны зах зээлийн эрэлт, санхүүгийн бодлогоос хамаарна.
Мэдээ бэлтгэсэн: Б.Галмандах
ehurungu системээс иргэн та сонирхсон 5 зараа зах зээлийн харьцуулалтын цонхыг ашиглан дараах байдлаар харьцуулан үзэх боломжтой.
Илүү дэлгэрэнгүй мэдээллээр сонирхсон зарыг харьцуулан харахыг хүсвэл агент цонхноос манай туршлагатай агентуудтай холбогдож аваарай. Таньд үнэ, үнийн өсөлт, байршил, орчин, нөхцөл зэрэг олон мэдээллийг туршлагатай, мэргэшсэн агентууд өгөх болно.
Эх сурвалж: https://www.ehurungu.mn/agents
Мэдээ бэлтгэсэн: Б.Галмандах
Статистикийн үндэсний хорооноос мэдээлж байгаагаар Улаанбаатар хотын дүүргүүдийн шинэ орон сууцны метр квадратын дундаж үнэ 2025 оны 1 сарын байдлаар 3.9 сая төгрөг байгаа ба 2024 оны 10 сард 4.57 сая төгрөг, 11 сард 4.68 сая төгрөг, 12 сард 4.65 сая төгрөг байсан ба үнэ өмнөх гурван сараас буурсан байгаа нь харагдаж байна. Сүүлийн 24 сарын байдлыг авч үзвэл Улаанбаатар хотын шинэ орон сууцны метр квадратын дундаж үнэ өссөн байна.
Гол онцлох зүйлс:
Графикаас харахад 2024 оны сүүлээс эхлэн орон сууцны үнийн огцом өсөлт ажиглагдаж байгаа нь зах зээлийн эрэлт нэмэгдэж, эдийн засгийн нөлөөтэй холбоотой байж болох юм.
Эх сурвалж: Статистикийн үндэсний хороо
Мэдээ бэлтгэсэн: Б.Галмандах
Ихэнх хүмүүс амьдралдаа 2-3 удаа байр худалдан авдаг гэх судалгаа бий. Гэвч монголчуудын хувьд энэ тоо харьцангуй их, зарим нь олон удаа байраа солих хэрэг гардаг. Үүний гол шалтгаан нь анх худалдан авахдаа хангалттай судалгаа хийгээгүйтэй холбоотой байдаг.
Тиймээс ҮХХ худалдан авахдаа дараах зүйлийг сайтар анхаарч үзээрэй.
Дүгнэлт: ҮХХ худалдан авах нь томоохон шийдвэр учраас дээрх бүх хүчин зүйлсийг нарийн судалж, өөрийн хэрэгцээ, боломжид нийцүүлэн сонголтоо хийгээрэй! 😊
Монгол банкны ерөнхийлөгчийн мэдээлснээр ипотекийн зээлийн хүү 6-14 хувийн хооронд байх шинэ журам батлагджээ. Зээлийн хүү нь тухайн орон сууцын байршил, талбайн хэмжээнээс хамааран тогтоогдох бөгөөд хотын төвд байрлалтай байшин, орон сууцны хүү өндөр байх бол захын болон алслагдсан хороололд 6 хувь хүртэл буурах зохицуулалттай байна.
Төв банк энэ журмыг арилжааны банкуудад хүргүүлж, одоогоор судалгаа хийгдэж байна. Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах, амины орон сууцанд ипотекийн зээл олгох бодлого баримталж байгаа бөгөөд ногоон амины орон сууцны төслүүдийг ипотекийн зээлд хамруулах шийдвэр гаргажээ.
Ипотекийн зээлийн санхүүжилтийн хувьд өнгөрсөн жил 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хуваарилагдсан бол энэ онд мөн ижил хэмжээний санхүүжилт олгохоор төлөвлөж байна. Үүний 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын сангаас, 800 орчим тэрбум төгрөгийг Төв банк болон арилжааны банкуудаас гаргахаар тооцжээ.
“ehurungu” Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нэгдсэн системийг албан ёсоор хэрэглээнд нэвтрүүллээ. “ehurungu” Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нэгдсэн системийг ANR - Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо хамтран хөгжүүлж, албан ёсоор үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна. Энэхүү систем нь үндсэн гурван дэд системээс бүрдэх ба үүнд
Нийт 8-аас 1 - 8 харж байна