ehurungu.mn

1. Нийтлэг үндэслэл

1.1. Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нэгдсэн систем болох "ehurungu.mn" вебсайт болон "ehurungu" гар утасны аппликейшн (цаашид хамтад нь "ehurungu" гэх) ашиглах үйлчилгээний нөхцөл нь уг системээс үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ авах, зар байршуулах, агенттай холбогдох, системд нэвтрэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулснаар системд нэвтрэх, ашиглах, үйлчилгээ авах эрхтэй болно.
1.3. Нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
   1.3.1. “Вебсайт” гэж www.ehurungu.mn вэбсайтыг;
   1.3.2. “Аппликейшн” гэж Android болон iOS үйлдлийн системд суурилсан ehurungu нэртэй гар утасны аппыг;
  1.3.3. “Хэрэглэгч” гэж вебсайт болон аппликейшнд нэвтэрч эсвэл нэвтрэлгүйгээр ашиглаж буй хувь хүн эсвэл байгууллагыг хэлэх бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөлийн хүрээнд "хэрэглэгч", "та", "таны" гэх үгнүүдээр тус тус дурдагдсаныг
   1.3.4. “Компани” гэж “ehurungu” системийн албан ёсны өмчлөгч "Эрхэт Инноваци" ХХК нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлэх, "ehurungu" системийн үйл ажиллагааг хангах, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй "Компани", "бид", "бидний", "манай" гэх үгнүүдээр тус тус дурдагдсаныг
   1.3.5. “Үйлчилгээ” гэж манай вебсайт болон аппликейшнээр дамжуулан хэрэглэгчид үзүүлж буй бүх үйлчилгээнүүдийг хамааруулна. Үүнд: Үл хөдлөх хөрөнгө худалдах, түрээслэх, зар байршуулах, зуучлалын үйлчилгээг
   1.3.6. “Cookie” гэж вебсайтаас үүсгэх ба веб хөтчид хадгалагдах өгөгдлийг хэлнэ. Cookies нь хэрэглэгчийн хөтчийг таних, тухайн вэбсайтын хэрэглээг дүн шинжилгээ хийх, хэлний тохиргоо болон нэвтрэх эрхийг санах, хэрэглэгчийн мэдээллийг тохируулах зорилгоор ашиглагдана.
   1.3.7.”Агент” Үл хөдлөх хөрөнгө зуучлагчийг хэлэх бөгөөд “ehurungu” систем дээр үл хөдлөх хөрөнгө худалдах, түрээслэхтэй холбоотой зуучлалын үйлчилгээг үзүүлдэг байгууллага, хувь хүнийг
   1.3.8. “Контент” гэдэг нь “ehurungu” систем дээрх текст, зураг, гэрэл зураг, видео болон бусад бүх төрлийн өгөгдөл, мэдээллийг
Хэрэглэгчийн контент: Энэ нь хэрэглэгчээс “ehurungu” систем дээр оруулсан үл хөдлөх хөрөнгийн тухай зар, үнэлгээ, шүүмж, магтаал, бүртгэл гэх мэт бүх төрлийн мэдээллийг хамарна.
ehurungu контент: Энэ нь компанийн үүсгэсэн, “ehurungu” системд үзүүлж буй үйлчилгээ, зар сурталчилгаа, маркетингийн материал зэрэг контентуудыг багтаана.
Агентын контент: Агентууд системд оруулсан, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээстэй холбоотой зуучлалын үйлчилгээнд зориулсан зар, мэдээлэл, сурталчилгааны контентуудыг багтаана.

2. Хэрэглэгчийн үүрэг, хариуцлага

2.1. Хэрэглэгч нь “ehurungu” системд зар оруулахдаа зөвхөн үнэн зөв, бодит мэдээлэл оруулах бөгөөд зарын агуулгыг сайтар шалгаж, зөвшөөрөгдөх бүх мэдээллийг оруулсан байх хэрэгтэй.
2.2. Хэрэглэгч нь хууль бус, ёс зүйгүй, бусдын эрх, эрх чөлөөг хохироох, садар самууныг сурталчилсан агуулга, мөн эрхийн зөрчилтэй контент оруулахыг хориглоно. Үүнд:
Хүний нэр төрд халдсан, доромжилсон, гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл; Олон нийтийн ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусдыг хуурч мэхлэх, хуурамч болон төөрөгдүүлсэн зар Садар самууныг сурталчилсан текст зураг, бичлэг; 2.3. Хэрэглэгч нь нийтэлсэн зарын агуулга, мэдээлэлд бүрэн хариуцлага хүлээх бөгөөд зарын үнэн зөв байдал, шаардлага хангахуйц байхыг баталгаажуулсан байна.
2.4. Хэрэглэгч нь “ehurungu” систем дамжуулан нийтэлсэн заруудтай холбоотой маргаан, эрх зүйн хариуцлагыг хүлээх бөгөөд “ehurungu” систем нь хэрэглэгчийн оруулсан зарын мэдээллийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээхгүй.
2.5. Хэрэглэгч нь “ehurungu” системд бүртгүүлж, мэдээлэл оруулахдаа өөрийн хувийн мэдээллээ үнэн зөв оруулна.
2.6. Хэрэглэгч нь “ehurungu” системийн функцуудыг зөвхөн үйл ажиллагааны зориулалтаар ашиглах үүрэгтэй бөгөөд ямар ч төрлийн хакердах, вирус тараах, эсвэл “ehurungu” системийн аюулгүй байдлыг алдагдуулсан үйлдэл хийхийг хориглоно.
2.7.Хэрэглэгч нь “ehurungu” системийн үйл ажиллагаатай холбоотой санал, алдаа дутагдлын талаар компанид мэдээлэх эрхтэй.

3. Зар оруулахад тавигдах шаардлага

3.1. “ehurungu” систем шинэ зар оруулахад дараах нөхцөлийг баримтална. Үүнд:
   3.1.1. Зарын гарчиг Зарын гарчигт зөвхөн зарлаж буй үл хөдлөх хөрөнгийн нэрийг бичнэ. Бусад мэдээллийг зарын тайлбар хэсэгт бичнэ. Гарчиг нь зарын тайлбартайгаа нийцэх ёстой. Том үсэг, таслал цэг тэмдэг ашиглахыг хориглоно. Зарын гарчиг хэсэгт ямар нэгэн сайт, холбоо барих утасны дугаар, хаяг оруулахыг хориглоно. Олон нийтийн анхаарал татсан үгийг ашиглахгүй байх. Жишээ нь: Яаралтай, Анхаараарай, Урамшуулалтай, Хямдралтай г.м.
   3.1.2. Зарын тайлбар Зарын тайлбарт үндэслэлгүй цэг тэмдэг, том үсэг ашиглахгүй байх Зарын тайлбар нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн тухай тодорхой мэдээллийг оруулах ба өөр бусад дэлгэрэнгүй мэдээлэл, сурталчилж тайлбарлахгүй болно
   3.1.3. Хаяг байршил Зарын объектын бодит хаяг байршлын мэдээллийг зөв сонгоход анхаарах
  3.1.4. Үндсэн мэдээлэл Зарын төрлийг зөв сонгох. Үүнд: худалдах, түрээслэх аль нь болох. Хөрөнгийн төрлийг зөв сонгох. Үүнд: 1.Орон сууц, 2.Амины сууц, 3.Оффис, 4.Үйлчилгээний талбай, 5.Газар, 6.Объект аль нь болох. Үнийн дүнг заасан талбарт төгрөгөөр бичнэ. Үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг заасан заасан талбарт м2-аар бичнэ.
   3.1.5. Зураг Үл хөдлөх хөрөнгийн бодит байдлыг илтгэх, тодорхой, чанартай хамгийн багадаа 5 фото зураг заавал оруулна. Нэмэлтээр Барилгын байрлал, өрөөний зохион байгуулалтыг тодорхой харуулсан план зураг, Үл хөдлөх хөрөнгийн дотоод, гадаад орчныг дэлгэрэнгүй танилцуулах видео бичлэг, 360°-ийн дүрслэл бүхий виртуал зураг эсвэл аялал зэргийг оруулж болно Зурагт бусдын анхаарал татсан текст оруулж засахгүй байх. Жишээ нь: Яаралтай, Анхаараарай, Хямдарсан гэх мэт. Мөн түүнчлэн зурагт засвар оруулж элдэв хэв маягийн фон, өнгийн хувиргалт, хүрээ хийхгүй байх.
   3.1.6. Барилгын мэдээлэл Байрны нийт өрөөний тоо болон Унтлагын өрөө, Угаалгын өрөөний тоог үнэн зөвөөр оруулах. Тагтай бол тагтны тоог оруулах. Барилгын нийт давхрын тоо болон үл хөдлөх хөрөнгийн байрлах давхрыг тодорхой бичих. Граж байгаа эсэхийг сонгоно. Цахилгаан шат байгаа эсэхийг сонгоно. Тухайн давхрын өрхийн тоо болон барилгын нийт өрхийн тоог нэмэлтээр оруулж болно
   3.1.7. Тавилгын мэдээлэл Ор, хувцасны шүүгээ, буйдан, телевизор, интернет, гал тогооны тавилга, хөргөгч, индукц, ширээ, угаалгын машин, гутлын тавиур зэрэг тавилгын мэдээллүүдийг сонгоно.
   3.1.8. Зээлийн боломж
Бартер хийх боломжтой эсэхийг тодорхой бичих бөгөөд бартер хийх тохиолдолд тохиролцох хувийг заавал тодорхойлно. Банкны лизингээр үл хөдлөх хөрөнгийг худалдан авах боломжтой эсэхийг сонгоно. Хувь лизинг хийх боломж байгаа эсэхийг сонгоно. Компаниас санал болгож буй лизингийн нөхцөл байгаа эсэхийг сонгоно.
3.2. Хэрэглэгчид дараах төрлийн зар оруулахыг хориглоно:
   3.2.1. Хэрэглэгчид хууль бус худалдаа, түрээс, хууль зөрчсөн үйл ажиллагаа санал болгосон зар оруулахыг хориглоно.
   3.2.2. Хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байхгүй үл хөдлөх хөрөнгийг худалдах, түрээслэх зорилгоор зар оруулахыг хориглоно. Үүнд эрхгүй газар, байр, орон сууц гэх мэт орно.
   3.2.3. Бусдын эд хөрөнгө, эрхийг хохироохоор зориуд оруулсан зар, эсвэл тусгай зөвшөөрөлгүй буюу хууль ёсны эрхгүй мэдээлэл.
   3.3. Хэрэглэгч нь зарын мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд тэр даруй шинэчилж, үнэн зөв байлгах бөгөөд зарын байршуулсан хугацаа дууссан, худалдсан, түрээслэсэн бол хэрэглэгч тэр даруй зарын статусыг шинэчлэх үүрэг хүлээнэ.

4. Компанийн эрх, үүрэг

4.1. Компани нь “ehurungu” системд нийтэлсэн хэрэглэгчийн контентын агуулга, үнэн зөв байдалд хариуцахгүй бөгөөд зөвхөн техникийн үйлчилгээ үзүүлнэ.
4.2. Компани нь нь “ehurungu” системд нийтлэгдсэн энэхүү үйлчилгээний нөхцөлийн 2.2, 3.2 -т заасан контентыг устгах, засварлах, зогсоох арга хэмжээ авна.
4.3. Компани нь “ehurungu” системийг ашиглаж буй хэрэглэгчдийн үйл ажиллагаанаас үүсэх аливаа шууд болон шууд бус хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй. Хэрэглэгч нь “ehurungu” системийг дамжуулан оролцож буй үйл ажиллагаанд үүсэх аливаа маргаан, хохирол, хариуцлага, зардлыг өөрөө хариуцна. Үүнд: Хэрэглэгчийн контентын агуулгаас үүдэн гарах хохирол, гомдол, маргаан; “ehurungu” системд бүртгүүлсэн мэдээллийг буруу ашигласнаас үүсэх үр дагавар; “ehurungu” системд хууль бус үйлдэл явуулсан тохиолдолд үүсэх хариуцлага.
4.4 Компани нь зөвхөн “ehurungu” системийн үйлчилгээ, үйл ажиллагааг хангах үүрэгтэй.
4.5. Хэрэглэгчийн “ehurungu” системийн үйл ажиллагаатай холбоотой санал, алдаа дутагдлын талаарх мэдээллийг нягтлах, засварлах, үйл ажиллагаандаа тусгана

5. Агенттай холбоотой нөхцөл

5.1. Хэрэглэгч нь “ehurungu” системээр дамжуулан агенттай холбогдож болох бөгөөд үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэл болон үйлчилгээтэй холбоотойгоор шууд холбоо тогтоох, зөвлөмж авах, харилцан тохиролцох боломжтой.
5.2. “ehurungu” систем нь зөвхөн Агентын холбоо барих мэдээллийг дамжуулах үүрэгтэй бөгөөд зуучлалтай холбоотой дэлгэрэнгүй үйл ажиллагаа, гэрээ хэлцэл нь хэрэглэгч болон Агентын хооронд хийгдэнэ.
5.3. Хэрэглэгч нь "ehurungu" систем дээрх үйлчилгээ авсан агентдаа үнэлгээ өгөх боломжтой. Үнэлгээ нь тухайн агентын үйлчилгээний чанар, үйл ажиллагаа, хариуцлагатай байдал зэрэг үзүүлэлтүүдийн үндсэн дээр 5 одтой систем ашиглан тухайн агентын үйлчилгээний тухай сэтгэл ханамжийн түшинг илэрхийлнэ.

6. Нууцлалын бодлого

6.1.Хэрэглэгчийн хувийн мэдээлэл нь "ehurungu" системийн нууцлалын бодлогын дагуу бүхэлд нь хамгаалагдана. "ehurungu" систем нь хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангах бүх шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Үүнд: Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд мэдээллийн нууцлалыг хангах технологийн болон зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх; Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн хууль, үйлчилгээний нөхцөлд нийцүүлэн ашиглах, шаардлагатай тохиолдолд нууцлалын зөвшөөрөл авсан тохиолдолд дамжуулах;
Мэдээллийн хамгаалалт болон аюулгүй байдалд үүсэж болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх.
6.2. "ehurungu" систем нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр түүний хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй. 6.3. Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээлэлд хандах, засварлах, устгах, эсвэл түүнээс татгалзах эрхтэй. Хэрэглэгч нь "ehurungu" систем дээрх тохиргоо болон мэдээллээ шинэчлэх боломжтой.

7. Нөхцөлийг өөрчлөх

7.1. Компани нь энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг өөртөө хадгална. Үйлчилгээний нөхцөл, журам, бодлогын өөрчлөлтүүд нь үйл ажиллагааны шаардлага, хууль зүйн нөхцөл байдал, хэрэглэгчийн аюулгүй байдал болон платформын үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хийнэ.
7.2. Компани нь үйлчилгээний нөхцөлд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар хэрэглэгчдэд урьдчилан мэдээлэх үүрэгтэй. Хэрэглэгчид өөрчлөлтүүдийг платформ дээрх мэдэгдэл, имэйл, эсвэл бусад хэрэгслийг ашиглан мэдээлнэ.

5 хүртэлх үл хөдлөх хөрөнгө харьцуулалт хийх боломжтой