ehurungu.mn

Иргэн та Үл хөдлөх хөрөнгө (ҮХХ) худалдан авахдаа дараах зүйлсийг анхаарахыг зөвлөмж болгож байна

blog

Ихэнх хүмүүс амьдралдаа 2-3 удаа байр худалдан авдаг гэх судалгаа бий. Гэвч монголчуудын хувьд энэ тоо харьцангуй их, зарим нь олон удаа байраа солих хэрэг гардаг. Үүний гол шалтгаан нь анх худалдан авахдаа хангалттай судалгаа хийгээгүйтэй холбоотой байдаг.
Тиймээс ҮХХ худалдан авахдаа дараах зүйлийг сайтар анхаарч үзээрэй.

  1. Хөрөнгийн үнэ
    ҮХХ-ийн үнэ бодитой эсэхийг судал:
    ✅ Зах зээлийн судалгаа – ижил төстэй байруудын үнийн мэдээллийг харьцуулах (Хэрвээ та үл хөдлөх хөрөнгөө харьцуулан судлахыг хүсвэл манай сайтын Харьцуулах гэдэг товчыг ашиглан судлаарай. Дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгэтэй бол туршлагатай агентуудыг Агент цэснээс олж, мэдээлэл аваарай)
    ✅ Төлбөрийн нөхцөл – бэлэн мөнгөөр, лизингээр, бартер хийх зэрэг олон нөхцөл байдгийг анхаарах

  2. Байршил
    Байршил бол хамгийн чухал. Байршил сайтай байр үнэ цэнээ алдахгүй хөрөнгө болж үлддэг. Байршлыг тодорхойлох гол үзүүлэлтүүд:
    ✅ Сургууль, цэцэрлэгийн ойр байдал – хүүхдээ ойр сургуульд явуулах нь цаг, мөнгө хэмнэнэ.
    ✅ Үйлчилгээний байгууллагуудтай ойр байх – дэлгүүр, эмийн сан, фитнесс, банк, эмнэлэг зэрэг хэрэгцээт газрууд ойр бол амьдралын тав тух нэмэгдэнэ.
    ✅ Орчны амьдралын түвшин – тухайн байршлын оршин суугчдын амьжиргааны түвшин, аюулгүй байдал, ҮХХ-ийн ашиглалтын зардал зэрэг хүчин зүйлсийг судлах.
    ✅ Ногоон байгууламж, амралтын бүс – цэцэрлэгт хүрээлэн, уул, гол мөрөн ойр бол үнэ цэн өснө.

  3. Орчин
    Тайван, аюулгүй хөрштэй байх нь амьдралын чанарт шууд нөлөөлнө. Худалдан авахаасаа өмнө:
    ✅ Өөр өөр цагуудад байрны орчинд очиж үзэх
    ✅ Хөршүүдтэй танилцаж, ямар хүмүүс амьдардагийг судлах
    ✅ Эргэн тойронд нь үйлдвэр, баар, шөнийн клуб, хорт утаа гаргадаг үйлдвэр байгаа эсэхийг нягтлах
    ✅ Камержуулалт, аюулгүй байдлын систем
    ✅ Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж
    ✅ Машины хангалттай зогсоол
    ✅ Спортын талбай, гүйх, алхах зам

  4. Гол зам орчн дэд бүтэц
    ✅ Замын орц, гарц – түгжрэлд хэр их өртөхийг тооцоол
    ✅ Усны хангамж – гүний худагтай эсвэл төвийн системд холбогдсон эсэх
    ✅ Халаалт, бохирын шийдэл – өвөл даардаггүй, бохирын асуудалгүй эсэхийг шалгах
    ✅ Зогсоол, гэрэлтүүлэг – машины зогсоол хангалттай байх нь чухал

  5. Барилгын чанар,хийцлэл
    ҮХХ-ийн барилгын чанарыг шалгах нь маш чухал. Анхаарах зүйлс:
    🔸 Барьсан компани, барилгын хийц – нэр хүндтэй, чанартай барилга барьдаг компаниас сонгох
    🔸 Хэрэглэсэн барилгын материал – хорт бодис агуулсан эсэх, удаан эдэлгээтэй эсэх
    🔸 Ус, сантехник – усны даралт, зэвтэй ус гардаг эсэх
    🔸 Дотоод орчны агаарын чанар – агааржуулалт сайн эсэх, хөгц мөөгөнцөр үүсэх эрсдэлгүй байх

  6. Дотоод зохион байгуулалт
    ✅ Өрөөний зохион байгуулалт – ашиггүй, хэт том хонгилгүй, зөв зохион байгуулалттай байх
    ✅ Цонхны байрлал – салхивч сайтай, өрөөнүүд нарны гэрэл авах боломжтой байх
    ✅ Давхар, оршин суугчдын тоо – дунд эсвэл дээгүүр давхарт байх нь агаарын бохирдлоос хол, аюулгүй байдлаараа давуу талтай

Дүгнэлт: ҮХХ худалдан авах нь томоохон шийдвэр учраас дээрх бүх хүчин зүйлсийг нарийн судалж, өөрийн хэрэгцээ, боломжид нийцүүлэн сонголтоо хийгээрэй! 😊

5 хүртэлх үл хөдлөх хөрөнгө харьцуулалт хийх боломжтой